Ардын уламжлалт жор Барагшунтай зөгийн бал
- Барагшун болон 100% цэвэр зөгийн балны холимогийг гадуур түрхэх, дотуур уух гэсэн 2 төрлөөр хэрэглэж болно.
- Яс болон зөөлөн эд, шөрмөсний бэртэл гэмтлийн үед эдийг нөхөн сэргээж төлжүүлэх зорилгоор гаднаас түрхэх, дотуур уух хэлбэрээр хэрэглэнэ.
- Хоол боловсруулах болон ходоод гэдэсний замын янз бүрийн өвчнийг эмчлэхэд ашиглана. Ялангуяа ходоодны шархлаа, үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл зэргийн үед дотуур ууж хэрэглэх нь тохиромжтой.
- Мөн арьсны төрөл бүрийн эмзэгшлийн үед түрхэх, уух хэлбэрээр хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
- Барагшун зөгийн балны холимогийг хамгийн дээд тал 25 хоног ууна.
- Дархлаа дэмжих зорилгоор өглөө өлөн үедээ 3 долоо хоног ууна.
- Ходоод гэдэсний өвчлөлийн үед өглөө хоол идэхээс 1 цагийн өмнө эсвэл орой унтахын өмнө ууна. 2-3 долоо хоногийн турш уугаад доод тал нь 10 хоног завсарлана.
- Арьсны өвчин, үе мөчний өвчин, бэртэл гэмтлийн үед холимогийг цэвэр хөвөн, даавуу зэрэгт шингээн бүлээн жин тавьж хэрэглэнэ.